Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Монголын нууц товчоо

/Алтан ордны үйсэн дээр бичгээс/

 

(Хүүгийн үг)

...Эх элбүр, эх минь ээ!

Өлөнгийн өвсөн гундахад * хүрэв

Өнөр садан буцахад * хүрэв.

Ахуйяа суух нутагтаа* очсу.

...Ууулын өвсөнд гандахад* хүрэв.

Ах дүү(с) буцахад* хүрэв.

Өрөг нутагтаа очсу*!

(Эхийн үг)

Өвчүүний чинь үсхэн

Үүдмэл алт болоосой* хэмээлээ.

Эмгэг зовлонд бүү таараг.

Эгүүн дээд чагаа минь.

Товчийн чинь үсхэн

Тун алтан болоосой* хэмээлээ.

Тотгор адад бүү золго, чагаа минь

Тэргүүний чинь үсэн

Дэлхий алтан болоосой хэмээлээ.

 

 

1930 онд Ижил мөрний хөвөөний нэгэн булшнаас худам монголоор бичсэн харилцаа шүлэг бүхий үйсэн дэвтэр олдсоныг он цагаар нь Алтан ордны эзэнт улсын үед хамруулж ийн нэрлэжээ. Аян дайнд оролцож явсан цэргийн хүн эх юугаа сангалзан бичсэн аястай мөнхүү шүлгийг нэрт монголч эрдэмтэн Н.Поппе судлан анх нийтлүүлсэн байна. Шүлгийг ихэнх хэсэг баларс устсан бөгөөд уг олдвор өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид бий.

* Үндсэн эхэд буй "өлөнжир (Аланчилар)", "үүсвэр (ичир)", "үүссү (ачирсу)", "булхасу" гэсэн үгсийг утгачлан орчин цагийн хэлцээр солив. Мөн "эбэн-үн" хэмээж буйг эрдэмтэд зурлага баларсан "эбэсүн(өвс)" гэсэн үг гэж тайлсаныг ёсоор баримталаа.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.143 / -