Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Идэрийн эх хэлний олимпиад эрчтэй, хүчтэй байлаа

Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих Үлэмж эгшиглэнсангаас уламжлал болгон зохион байгуулдаг Багш дор мөргөмүИдэрийн эх хэлний олимпиад энэ тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Завхан аймгийн Идэр суманд болж өнгөрлөө. Тус олимпиад Завхан, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймгийн нийт 31 сумаас 900 гаруй багш, сурагчид оюун мэдлэгээрээ өрсөлдсөн оюуны наадам болсон юм.

Энэ жилийн олимпиад 13 төрлөөр явагдсан нь сурагчдын дунд V-XI анги, эсээ бичлэг, Болор цом-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгын нэрэмжитЯруу сэтгэе шүлгийн уралдааны төрөл байсан юм. Түүнчлэн багш нар мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадвар болон монгол бичгийн зөв, цэвэр бичигтэн шалгаруулах ангиллаар эрдэм мэдлэгээ сорилоо.

Тус олимпиадын эрхэм зорилгын нэг нь монгол хэл, уран зохиолын багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд оршдог бөгөөд мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадварын ангилалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Доржпагма тэргүүлсэн юм.

Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих сангийн тэргүүн Л.Төрбаяр Үлэмж эгшиглэн сангийн дээд шагнал болохБагш дор мөргөмү эрдэнийн тэмдгээр тэргүүлсэн багшийн энгэрийг мялааж, хоёр сая төгрөгийг гардуулсан бөгөөд тус тэмдгийг нэг цэн алт, хорин цэн мөнгөөр монгол дархны ухаанаар урлуулсан ажээ.

Энэ жилийн оюуны наадмын хэмжээнд багийн оролцогч бүрийн дундаж оноогоор Д.Доржпагма багш тэргүүтэй баг тэргүүлсэн нь Хөвсгөл аймгийнхан энэ жилийн олимпиадад хүчээ сойх бэлтгэлийг сайтар хангасан нь харагдаж байлаа.

Олимпиадын шагналт байрын мэдээллийг энд дарж үзнэ үү.

Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, монгол хэл, уран зохиолын ахмад багш Л.Лхагважавын нэрэмжит "Багш дор мөргөмү" Идэрийн эх хэлний олимпиадад оролцогчдын хамарсан хүрээ

Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Увс, Орхон аймгаас нийт 823 багш, сурагчид оролцсоноос 57 мэргэжлийн багш, 50 анхан шатны багш, давхардсан тоогоор V-XI ангийн 716 сурагч 13 төрөлд эрдэм, мэдлэгээрээ уралдлаа.

2012 оны олимпиадад хамрагдсан хүрээ

Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймгаас нийт 540 багш, сурагч оролцсоноос 36 мэргэжлийн багш, 32 анхан шатны багш, I-XI ангийн 472 сурагч хүчээ сорьжээ.

2011 оны олимпиадад хамрагдсан хүрээ

 

Завхан, Хөвсгөл аймгаас нийт 1050 багш, сурагчид оролцсоноос 35 мэргэжлийн багш, 33 анхан шатны багш, I-XI ангийн 982 сурагч хүчээ өрсөлдсөн байна.

2010 оны олимпиадад хамрагдсан хүрээ

Завхан аймгийн хүрээнд нийт 530 багш, сурагчид оролцсоноос 46 мэргэжлийн багш, 35 анхан шатны багш, I-XI ангийн 450 сурагч оюун, ухаанаа уралдуулжээ.

2009 оны олимпиадад хамрагдсан хүрээ

Завхан аймгийн нийт 347 багш, сурагчид оролцсоноос 27 мэргэжлийн багш, 23 анхан шатны багш, I-XI ангийн 297 сурагч оролцжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.148 / -