Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

“Яруу сэтгэе” шүлгийн наадам боллоо

“Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулдаг Идэрийн эх хэлний олимпиадын нэг сонирхол татсан ангилал нь “Болор цом”-ын эзэн Н.Гантулгын нэрэмжит “Яруу сэтгэе” шүлгийн уралдаан байсан юм. V-XI ангийн нийт 100 орчим сурагчид эхний шатанд оролцож “Айсуй” сэдвийн дор 30 хоромд өөр өөрсдийн онгодоо буулгалаа. Хоёрдугаар шатанд 21 сурагч шалгаран үлдэж өөрсдийн бичсэн “Айсуй” шүлгээ яруу сайхнаар уншиж хүргэсэн нь бэсрэгхэн “Болор цом”-ын дайтай болсон.

Яруу найргийн ертөнцөд хөл тавихад босго өндөр, шалгуур чангыг тус сангийн гүйцэтгэх захирал төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж онцлоод сурагчдын авьяас билгийг үнэлэх урамшууллыг нэмэгдүүлэхээр болсон юм. Үүнд:

I байр-1 /Гурван зуун мянган төгрөг/,
II байр-2 /Хоёр зуун мянган төгрөг/,
III байр-3 /Нэг зуун мянган төгрөг/,
Тусгай байр-3 /тавин мянган төгрөг/

тус бүр өргөмжлөлтэй гардуулан нийт есөн сурагчийг алдаршуулахаар шагналт байрыг тодруулсан нь ирээдүйн “Их мэргэд”-ийн урмыг хөглөх эхний гарааг тодотгов. Бэсрэг наадмын хоёрдугаар шатанд “Санамсаргүй” сэдвээр 8 хором аялан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хантайшир эрдэм цогцолборын 11-р ангийн сурагч П.Хасагбаатар тэргүүллээ.

Сэтгэлийн наран тойрог миний орших ертөнц

Сэмээрхэн асгарах бороо нь айсуй хаврын дуулал

Сэмхэн жиргэх болжмор бодол цуучих эгшиглэн

Сүүдэр цармын оройд дэлгэрэх цэцэгтэй энэлэн...

П.Хасагбаатарын Айсуй шүлгийн хэсгээс

 

 

"Яруу сэтгэе" шүлгийн уралдааны шагналт байрын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.132 / -