Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Авах гээхийн сургааль шүлгээс

Батын Сагансэцэн (1604-?*)

 

***

Үлэмж баяжваас бээр хураан ядахуй

Үгээгүй гуйлгачин бээр олон ядахуй

Өтөл явбаас бээр дайснаа автахуй

Гэтэл зовлон жаргалан хоёр улирахуй.

***

Үлэмж цэцэд мэргэд, эрдэнэ алт

Үнэнхүү баатар эр, шалгамал агт

Өөрийн газраа аваас тэндээ чимэг.

Өөр этгээдэд одвоос хүндлэгдэхийн орон.

***

Гайхамшиг цэцэд мэргэд хэдий доройтвоос

Харин ухаан билиг төлд нэмьюү

Гайхах мэт шалгамал алтан эрдэнийг

Галд түлэх тутамд өнгөө нэмьюү.

***

Сурагтан сайд нэгэнтээ шантарваас

Сурахуй мэт нэгэн өөр билиг гаръюу.

Суман нэрт цэцгийг хэдийеэ бүрхвээс

Сонин нэгэн сайхан үнэр түгээмэл анхилъюу.

 

*Ордосын Саган Сэцэн хунтайж үндэсний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн учир Манжийн эзэн хааны зарлигаар Бээжинд огтчуулж хорогдсон гэдэг. Чухам хэдэн онд тийн цаазлагдсан нь тодорхойгүй. Түүний бичсэн Хаадын үндэсний эртний товч хэмээх түүхэн чухаг бүтээлийн дотор Тогоонтөмөр хааны гэмшил шүлэг зэрэг манай уран зохиолын сонирхолтой өвүүд уламжилсан буй.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 5.188.211.26 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.130 / -