Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Хажинд орсон зээрийн хэлсэн нь

Хуульч Сандаг (XIX зууны эхэн үе)

 

Мэнэнгийн талд нутагтай билээ

Манхан тэнгэр эзэнтэй билээ

Өвлийн их хүйтэнд

Өрвөлзсөн их шуурганд

Өөрийн эрхээр

Өн удаан нутагт орж өвөлжөөд

Уяралын цагийн эсэргэнд

Уул нутагтаа буцах гэж

Олон түмэн нөхөдтэйгөө

Омогтой алиалан явтал

Урьдын хийсэн үйлийн эрхээр

Урхи торд баригдав.

Хорин түмэн нөхөд минь

Зуузай холбосоор далд оров.

Хоёр борвигүй би чинь

Хойноос нь хараад хоцорлоо.

Зуурдаар баригдсан би чинь

Зовлонгоо эдлээд хоцорлоо.

Үй түмэн нөхөд минь

Үелж жигдэрсээр явчлаа.

Үйлэнд баригдсан би чинь

Үхтлээ хүлээгээд хоцорлоо.

Ав шувуу гэгч

Ертөнцийн ёс юм биз.

Адгуусны төрлөөс гэтлээд

Амар төрлийг олох минь болтугай.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 150.129.142.28 / - яг үнэн
Зочин / 150.129.142.28 / - ах
Мангар
Зочин / 202.179.6.50 / -
сандаг ах минь гоё найраг бичдэг
Зочин / 103.10.22.102 / - Л.Хасар
үнэхээр гоё шүлэг ба сургаал байна
Зочин / 103.10.22.102 / - Л.Хасар
үнэхээр сэтгэл алдарч бна
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.141 / -
Зочин / 46.229.168.144 / -
Зочин / 46.229.168.133 / -
Зочин / 103.229.122.171 / -
IH GOE BOLJ
Зочин / 103.229.122.171 / - MASH GOE SHULEG BAINAA
Зочин / 103.229.122.171 / - MASH GOE SHULEG BAINAA