Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Б.Баттулга: Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна...

Базарсадын Баттулга

***

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Гүйцэд болоогүй мойл жимсний тухай,

Мойлын төгөлд адуу эрж саатсан тухай,

Тэр адуу нутаг тэмцэж явсан тухай,

Тэмүүлж яваа нутаг нь орчлонгийн захад байдаг тухай

Мойл жимс гүйцэд болоод унасан тухай,

Морин тэр л цагт хачин тунгалаг нулимс унагасан тухай,

Хачин тунгалаг нулимс нь гэгээхэн дэлхий мэт эргэлдсэн тухай,

Харшинга тэр адуу нутгаа гүйсэн тухай

Орчлонгийн захад уулсын хормой адууны нүдэнд үзэгдсэн тухай,

Онхид мартагдсан хонгорзулын үнэр ирсэн тухай,

Хөөрхий тэр адуу урд хоёр хөл дээрээ сөхөрсөн тухай,

Хөх мах нь чичрэхэд ангир үймэлдсэн тухай

Бүх юм сайн сайхан руу тэмүүлдэг тухай,

Бүр эртний учрал Хагацал байсан тухай,

Сайн сайхан руу тэмүүлээд сөнөдөг тухай,

Сац бас тэр сөнөлт сайн сайхан байдаг тухай,

Сая сая жилээр хөдөлгөөн дунд оршдог тухай,

Салхин хөдөлгөөн дунд үхэж, бас өндийж байдаг тухай

Үхэж, бас өндийх хөдөлгөөн мөнхөд үргэлжилдэг тухай,

Өнө мөнхийн энэ үргэлжлэлд орчлон тогтдог тухай,

Орчлон өөрөө бас сөнөдөг тухай,

Онхид мартагдсан хуучныг шинэ гэдэг тухай,

Одоо яг бороо орж байгаа тухай

... Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Өндөг бүсгүй хүн хоёр адилхан тухай,

Өндөр нам хоёр ялгаагүй тухай,

Тогтоол ус, нуур хоёрын аль нь гүн тухай,

Тогоруу цам харайхдаа юу болдог тухай,

Харанхуй гэрэл хоёрын мөн чанарын тухай,

Хагацаж чаддаг нөхөр үнэнч байдаг тухай,

Хамгийн эхний болоод эцсийн тухай

Тогоруу цүүц хошуугаараа усны

Толин дэвсгэрийг

Хага цохив.

***

Ботго зэлээ тойрон гунганахад

Бор шувуу далавчаараа

Нулимсаа арчив.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.70.40.98 / -
Хагацаж чаддаг нөхөр үнэнч байдаг тухай тогтоож авна.
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.148 / -