Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Өндөр хөх огторгуй

Равжаагийн Хишигбат (1849-1916)

 

Өндөр хөх огторгуйд үүл хурна шүү

Үргэлжид рашааны хур бууна шүү

Үржлийн тарийлан үнсэг тансаг шүү

Үлэмжид баясгалан энх түвшин шүү.

 

Зандан модны салааны навчис олон шүү

Сайхан өндөр хулснаа үе олон шүү

Заншу* модны навчирганаа ширхэг олон шүү

Замбагат хайлааснаа соёо олон шүү.

 

Хөхөрч манарах холын бараа шүү

Хүслэнтэй санагдах элгэн хонгор шүү

Хүмүүний үр хөөрхий чи минь хөрөг зураг шүү

Хөвхөлзсөн сэтгэл минь гиюүрнэ** шүү.

 

Сэтгэчлэн учирсан амраг минь шүү

Сэцэн удын лянхуад ялгал үгүй шүү

Сэнэг сэнэг*** санагдах дээж байнам шүү

Сэмээр сэмээр золголцвол сэтгэл ханана шүү.

 

Эртний сайхан буянаар ийм төрсөн шүү

Эрхэм сайхан ерөөлөөр учирсан шүү

Эгнэгт бөөрний судал чи минь шүү

Эвхрэн татагдаад зүрхэнд шүү.

 

*-Торгоны хүр хорхой тэжээгч ялма мод

**- 1978 онд Өвөрмонголд хэвлэгдсэн Хишигбатын шүлгийн түүвэрт, мөн 2004 онд Хөх хотод шинэчлэн хэвлэсэн “Цагаан үүл” цомирлогт “хэюүн (цаад, үзүүр) гэрэл шүү” гэж байх боловч, “ Ордос ардын дууны чуулган” гурван ботийн дотор “гиюүрнэ шүү” хэмээсэн илүү ойлгомжтой хувилбар гэж үзлээ.

***- Үе үе, зэрвэс зэрвэс

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.66 / -