Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Найгал шаргын домог

Бат-Очирын Сундуй

 

Унаганд нь барьж уяагүй болоод

Уулын гол шиг дураараа дошгин

Зэл аргамжаанд дасаагүй болоод

Зээр гөрөөс шиг онгон дошгин

Хуйвт уурга үзээгүй болоод

Хошуу дамнах ороо дошгин

Наран сарны гэрэл хальтрах

Найгал шарга үрээ байлаа.

Найман ганзага салхинд нь гөрөлдөх

Найгуурхан жороо хүлэг байлаа.

 

Ойртон ойртон барьяа гэвэл

Олгойдох тоосондоо үзэгдэх төдий

Элдэн хойноос нь нэхье гэвэл

Өврийн дуранд өртөх төдий

Унаган дэлээ даль шиг намьж

Уулын хэцээр нартай жаргана.

Ижил сүрэгтээ шөнөдөө нийлж

Ижий гүүнийхээ бөөрөнд жаргана.

 

Үүрийн болжмор жиргэх дуунаар

Үүрэглэсэн ижлээ мартах төдий

Өртөө холын дөрөөн чимээнээр

Өвсөн шүүдэр манаргах төдий

Самбай дэлээр салхи хөглөж

Цагаан хөтлөөр сартай жаргана.

Цэлгэр нутгийнхаа зах руу дайжиж

Цэнхэр өдрөөр гунигтай жаргана.

 

Унаганд нь барьж уяагүй болоод

Уулын гол шиг дураараа дошгин

Зэл аргамжаанд дасаагүй болоод

Зээр гөрөөс шиг онгон дошгин

Хуйвт уурга үзээгүй болоод

Хошуу дамнах ороо дошгин

Наран сарны гэрэл хальтрах

Найгал шарга үрээ байлаа.

Найман ганзага салхинд нь гөрөлдөх

Найгуурхан жороо хүлэг байлаа.

 

Хулан тахьтай нийлж

Хуй тоосоо нийтгээгүй

Хилийн дээс алхаж урцхан туурайгаа эмтлээгүй

Ижил дундаа жаргана гэх

Илбийн үзэгдэл шиг үрээ байлаа.

Эх талдаа уяатай

Эрх чөлөө шиг хүлэг байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.149 / -
Зочин / 46.229.168.135 / -
Зочин / 46.229.168.143 / -