Холбоо барих +976 70112078

Бороохойн Батхүү

ТОГОРУУДЫН ДУУНД БИ ХӨЛД ОРСОН….

Тогоруудын дуунд миний хүү хөлд орсон юм

Тоостойхон хавраар миний хүү хэлд орсон юм

Сонгино Тариатын хөндийд аавынх чинь тэгэхэд буусан юм

Солонго зэллэх болоогүй ч дэлгэрхэн хавар байсан юм

Эхэн харзны дэгд битүү цэнхэр

Эрэл сурлаар морь зовоогоогүй

Эрчүүд хөлхөлдөж

Эхчүүд хөхрөлдөж

Нуудай бид хоёр ус үүрээд

Нууцаа дэлгэн Бороохой, Төмөр хоёрыг шоолоод

Миний хүү хонхтой бойтог, ангархай өмдтэй

Минжээ, Инжээ хоёр адуу уургалсан цаг шүү дээ

Торолзох тэнгэрийн хаяа сөхөн тогорууд ирсэн

Тоостойхон хавраар миний хүү хөлд орсон юм, хэлд ч орсон юм

Билэгшээж бодох нь ээ Айнаагийн чинь хонгор морь эвшээж

Биерхүү хадам Дайдаа минь ээжтэй нийлж чамайг өхөөрдөөд

Олон жилийн тэртээх цэнхэр хавар

Одоо ч миний сэтгэлээс ер гардаггүй

Барааны товгор дээр сүм босох цагийн үзлээ, ээж нь

Батхүү миний хүү! Одоо өтөллөө шүү дээ

Саяхан л байсан санагдана

Сайхан явсан бодогдоно

Цаад Пүрэвсүрэн чинь чамайг Тогоруу гэж хочилсон гэл үү

Цагаан сэтгэлтэй, ил үгтэй сайн хүү шүү

Миний дэндгэр хүү нээрээ тогоруутай ч холбоотой юм билүү

Тогоруудын дуунд миний хүү хөлд орсон юм

Тоостойхон хавраар миний хүү хэлд орсон юм…

1998 он

Бороохойн Батхүү

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.129 / -