Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн ойд зориулсан цэнгүүн болно

Орчин үеийн Монголын уран зохиолын нэгэн оргил,  суу билэгт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. Тэрээр бага дунд сургуулиа төгсөөд 1953 оноос Улсын хөгжимт драмын театрт ажилласан.  1957 онд Улаанбаатар хотноо Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсчээ. Дэндэвийн Пүрэвдорж 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж “Хаврын дуу”, “Улаан оч”, “Талын туяа”, “Нар тойрсон зам”, “Сэгс цагаан богд”, “Бурхад ба хүмүүс”, “Чингисийн тахилга”, “Улаан зүүд”, “Бор гэрийн богд”, “Хөх үндэсний гал” зэрэг яруу найраг, найраглал, роман  зэрэг гучаад ном туурвижээ.

Уран зохиолын шилдэг бүтээлүүд "Хар цас" найраглалаараа 1969 онд МЗЭ-ийн шагнал, "Хөх даалимбан тэрлэг", "Хар цас", "Сэгс цагаан богд" найраглалаараа 1981 онд Төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч,  Монголын утга зохиолын хөгжил, бэхжилтэд  онцгой хувь нэмэр оруулсны учир 2009 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн байна.

Түүний “Хар цас”, “Гэргий”, “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” зэрэг олон найраглал нь монгол найргийн сор бүтээл  төдийгүй, найраглалын төрөлд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг.

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны 80 насны ой энэ онд тохиож байгаа билээ.

Ойг тохиолдуулан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүн өнөөдөр 17:00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулагдана.

Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн бүтээлүүд

"Бяцхан аялал" 1956 он

"Хаврын дуу" 1956 он

"Улаан оч" 1958 он

"Талын туяа" 1960 он

"Ойн чуулга" 1963 он

"Бужаагийн ярьсан домог" 1964 он

"Шүлгүүд" 1964 он

"Жигүүрт цагаан гэр" 1966 он

"Түмэн баатрын дурсгал" 1968 он

"Нар тойрсон зам" 1970 он

"Хээрийн цай" 197 он

"Сэгс цагаан богд" 1976 он

"Зэсэн уулын бичээс" 1980 он

"Нүхгүй цэнхэр сувд" 1982 он

"Хөх даалимбан тэрлэг" 1983 он

"Тэнгэрт хайлсан тууль" 1984 он

"Бурхад ба хүмүүс" 1985 он

"Сүүтэй дөрөө" 1987 он

"Хялар хатан" 1989 он

"Чингисийн тахилга" 1991 он

"Шоовдор шүлгүүд" 1993 он

"Тусгаар тогтнол Сэгс цагаан богд 1998 он

"Улаан гэрийн хоригдол" 2000 он

"Буруу номтнууд" 2001 он

"Хөх үндэсний гал" шүлгүүд 2003 он

"Хорин таван найраглал" 2004 он

"Бор гэрийн богд" 2005 он

"Тарчилсан сүнс" роман 2006 он

"Улаан зүүд" роман 2007 он

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 203.91.112.198 / - Byambaa
goe bn.
Зочин / 202.126.89.143 / - үнэхээр мундаг зохиолч
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.147 / -
Зочин / 66.181.164.233 / - Гэргий найраглал