Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд тодорлоо

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд тодорлоо

МЗЭ, Монголын Зохиолч ЭвлэлМонголын Зохиолчдын Эвлэлийн ээлжит 15-р "ИХ ЧУУЛГАН" 2013 оны есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа тайлагнан мөн ирэх дөрвөн жилд  удирдан авч явах гишүүдээ эл хурлаас сонгосон юм. Нийт 313 гишүүн хуралдаж Удирдах зөвлөлийн даргад Ц.Буянзаяа, Ж.Баяржаргал, Ц.Хулан, П.Батхуяг нар нэр дэвшсэнээс Ц.Буянзаяа МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон юм.  Үндэсний төвүүдээс удирдах зөвлөлийн гишүүнд Ү.Хүрэлбаатар, Б.Ичинхорлоо, Б.Галсансүх, Ш.Лхамноржмаа, Д.Галбаатар, Б.Золбаяр, Б.Баярсайхан, Ж.Нэргүй, О.Чинбаяр, Б.Галаарид, Ц.Түмэнбаяр, Л.Одончимэд, О.Сундуй, Г.Ганболд нарыг сонгов. Дүрмийн өөрчлөлтийн дагуу яруу найргийн үндэсний төвөөс Удирдах зөвлөлд гурван гишүүн байхаар болж ирэх дөрвөн жилийн Яруу найргийн үндэсний төвийн даргаар Б.Ичинхорлоог сонголоо.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.69 / -