Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө”

Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө“Ямар өөрчлөлтийн тухай өгүүлнэм бэ? Бидний үзэж буйгаар бол аль ч орны шүлэгч, зохиолч, хөгжимчин хийгээд уран зураач нар орчинд нь болж буй аливаа өөрчлөлтийг уран бүтээлээрээ дамжуулан гаргаж ойр орчимдоо байгаа цөөн болоод олон түмэнд хүргэж байдаг. Сүүлийн жилүүдэд мэдрэгдэх болсон нэг том дутагдал бол өөр бусад улс оронд бидний нэгэн адил бодож сэтгэж, бүтээж, туурвиж яваа уран бүтээлч нөхдийнхөө тухай урьд урьдынхаас улам бага мэдэх боллоо. Дайн дажин, дэлхийн эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг, шаардлага хангаагүй эрүүл мэндийн тусламж, арьс өнгөөр ялгаварлах гэх мэт дэлхий дахинд болж буй соёл, улс төр, эдийн засгийн сөрөг өөрчлөлтүүдийг цувуулан бичээд баршгүй. Тиймээс энэ бүгдийг даяар олноороо мэдэрч, дэлхий нийтээрээ эв санаагаа нэгтгэх шаардлага өнөө үед улам бүр нэмэгдэж байна. Энэхүү үйл явдалд уран бүтээлч та бүхэн аль нэг байгууллага, холбоо, эвслийн нэрийн өмнөөс бус, бие хүн гэдэг утгаараа дэлхий нийтийн сонирхлын төлөө, буруу бүхнийг өөрчлөхийн төлөө зохиол бүтээлээрээ хэдхэн хором оролцохыг урьж байна.” /www.100ThousandPoetsforChange.com/-ээс 

Энх тайван, тогтвортой байдлын хүрээнд улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө дэлхийг хамарсан “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх үйл явдал гурав дахь удаагаа болох гэж байна. Анхандаа яруу найрагч-зохион байгуулагчтай эхэлсэн үйл явдалд яваандаа дэлхийн өнцөг булан бүрээс хөгжим, дүрслэх урлагийнхан болон гэрэл зурагчид нэгдэн салбар хоорондын эвсэл болон өргөжин тэлсээр байна. “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” хэмээх дэлхий даяар өрнөсөн энэхүү хөдөлгөөнийг АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг, Терри Каррион нар санаачилсан бөгөөд Монгол улс уг үйл явдалд идэвхтэй оролцсоор ирсэн юм. Энэ үйл явдлын хүрээнд есдүгээр сарын 26-27-ний өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол”, “Их Засаг” зэрэг их дээд сургуулиудад яруу найргийн чөлөөт уншлагууд болох бөгөөд Монгол дахь Яруу найргийн нэгдсэн уншлага нь есдүгээр сарын 28-нд 11 цагт Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд болно. “Яруу найргийн үлэмжийн шидэт эрчмээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая” гэсэн уриан дор Монголын Соёл Яруу найргийн Академи, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо хамтран дэлхий даяарын яруу найргийн марафонд оролцох аж.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.144 / -
Зочин / 46.229.168.141 / -