Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Монгол бахархал “Домог”

Монгол бахархал “Домог”

Дэлхийн язгуур урлагийн академи, Дэлхийн язгуур урлагийн наадмуудын ассоциаци, Европын язгуур урлагуудын наадмын ассоциацаас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулагддаг “Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д эх орноо төлөөлөн Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамаар ахлуулсан “Домог” хамтлаг, бүжигчид, уртын дуучид, уран нугараачдын баг амжилттай оролцлоо. Нийтдээ найм хоногийн турш үргэлжилсэн энэ тэмцээнд 24 орны язгуур урлагийн 98 хамтлаг оролцсон бөгөөд Гран при шагналыг “Домог” хамтлагийнхан хүртсэн байна. Харин хоёрдугаар байрт Индонези, гуравдугаар байрт Георгийн вант улсын уран бүтээлчид орсон аж. Хөгжмийн төрөлд “Домог”” хамтлаг алтан медаль, цомоор амжилтаа мялаалгажээ. Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам “Дэлхийн аварга маэстро” цол хүртэж, дэлхийн язгуур урлагийн шилдгүүдийг тэргүүллээ.

Ц. Шинэцог

Мөн тус хамтлагийн морин хуурч Д.Шинэцог ганцаарчилсан тоглолтын төрөлд нэгдүгээр байр эзэлсэн байна.

Монголын уран бүтээлчид морин хуурын гайхамшигт аялгуунаас гадна, уран нугаралт, хөөмий, цамын бүжиг, бие биелгээ, уртын дуу, ардын богино дуунаас бүтсэн цогц тоглолтуудыг үзүүлсэн юм. Нийтдээ зургаан удаагийн тоглолт хийсэн нь бүгд өөр өөр найруулга, тавилт, өнгө аястай байсан нь шүүгчдийн анхаарлыг татах чухал үзүүлэлт болжээ.

“Домог” чуулгын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд “Домог” хамтлагийн хөгжчимчдөөс гадна Улаанбаатар чуулгын Д.Энхгэрэл ахлагчтай бүжигчид болох Д.Баярт, Б.Норовбанзад, Г.Наранцэцэг, “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл, мөн уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа нар багтсан юм.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хүн төрөлхтөний яндашгүй баялаг өвийн нэг нь Монголын үндэсний урлаг юм гэдгийг нотолсон “Домог” хамтлагийн залууст баяр хүргэхийн зэрэгцээ тэднийг ахлан, энэ наадамд “сойсон” Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд талархал илэрхийлье.

Домог хамтлаг

 

Г. Энхбаатар

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.139 / -
Зочин / 46.229.168.139 / -