Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж

“Гурван зуун шүлэгт”

Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ хэмээх нэртэй шинэ антологи уншигч олны хүртээл болж яруу найраг сонирхогч хэн бүхний ширээний номны тоонд зүй ёсоор оржээ. Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэлх хугацаанд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцолж буй бөгөөд өрнө дорнын шилдэг яруу найраг эн тэнцүү орсноороо онцлогтой аж. “Цаг цагт хувьсан өөрчлөгдөх хүсэл таашаалын өнгөцхөн үнэлэмжийг гэтлэн, дээд төгөлдөр утга уянга, гоо сайхан, зөн билиг, мэргэн ухаан, уран санаа, ухаарал, сэрэл мэдрэмж, гүн сэтгэлгээ, сэтгэлийн эрчим, хэл соёлын үнэт чанар, үл ухаарахуйн чинадад нэвтрэх яруу найргийн зүй тогтлын үүднээс хэзээ ч хуучиршгүй мөнхийн шүлгүүдийг сонгосон” хэмээн уг антологийг эрхлэгч тодорхойлсон байна. “Гурван зуун шүлэгт” антологийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо сонголт хийж, эмхэтгэж, хянан тохиолдуулжээ.

Өрнө дорнын яруу найраг эн тэнцүү орсноороо, монголчуудын яруу найргийн орчуулгын 300 орчим жилийн түүхийн тойрог доторх бүтээлүүдээс сонголт хийснээрээ онцлог болсон эл бүтээлд англи, орос, хятад, түвэд, хинди, герман, испани, франц, япон, түрк, унгар, казак, польш, нидерланд, македони зэрэг хэлнүүдээс орчуулсан 60 гаруй орчуулагчийн шилдэг бүтээл багтсан байна..

Номын тухайд эрдэмтэн судлаач С.Дулам “Францийн Ерөнхийлөгч Жорж Понпиду яруу найргийн цоморлиг бүтээхэд ямар хэцүү байснаа өмнөтгөлдөө үгээ барж бичсэн байсан. Яруу найргийн цоморлог бүтээхийг эрхэм дээд үйлс гэж үздэг учраас ийм хүмүүс бүтээдэг юм. Би ч гэсэн ийм нэгэн сайхан цоморлиг бүтээхийг хүсдэг байлаа. Гэтэл номын мэргэн нөхөр Г.Мэнд-Ооёо бүтээжээ. Юунаас эхлэж буй вэ гээд номын эхний хуудсыг сөхтөл “Бхагвадгита” буюу “Ялж төгс нөгчсөний дуулал” хэмээх вээдийн гүн ухааны их туурвилаас эхэлсэн байх юм. “Ухаант дээдэс гэдэг маань Угаасаа миний урьдах дүр юм” хэмээн эхэлж байх юм. Залгаад “Шүлэглэлт ном”-ын мөрүүд гарч ирж байна. “Гурван зуун шүлэгт” хэмээх эл антологийн үнэ цэнэтэй тал нь ихэнх бүтээлийг эх хэлээс нь орчуулсанаараа онцлог болжээ. Мөн Хомерийн Илиад, Одессейгээс хүртэл орсон байна. Бичиг үсэггүй миний өвөг эцэг хүртэл Одессейн үлгэрийг хэлдэг байсан. Үүгээр би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр Монголчууд дэлхийн бүтээлтэй ойр явсаныг хэлэх гээд байна. Мөн эл бүтээлийн нэг онцлог нь Петраркагаас 50 жилийн өмнө, Чойжи-Одсэр “Бурханы 12 зохионгуй”-г орчуулаад, Махгалын магтаалаа зохиож байсан байгаа юм. Г.Мэнд-Ооёо эл антологио oн цагийн дэс дарааллаар тавьсан нь нэгэн сонин зүйлийг харагдуулж байна. Равжаа хутагттай нэг жил буюу 1803 онд Оросын агуу их яруу найрагч Тютчев, Америкийн Эмерсон, Эдгар По нар нэгэн онд мэндэлсэн байх юм. Эндээс гариг ертөнцийг ямар од гийж дэлхийн гурван бөөрөнд эдгээр их сэтгэгч, яруу найрагчид төрсөн байна вэ гэж бодоход хүргэж байна.” гэжээ.

Үүнээс үзэхэд уг номын үнэ цэнэ мэдрэгдэх агаад бид номыг дээдэлж ирсэн өвөг дээдсийнхээ, төр ёсны уламжлал, ард түмний өвийг цааш үргэлжлүүлэн улам бүр цэцэглүүлэх хэрэгтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 203.91.112.198 / -
saihaan saihan
Зочин / 203.91.112.198 / -
Saihan nom bolson bn
Зочин / 202.179.10.94 / -
сайхан болсон байна
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.132 / -
Зочин / 46.229.168.133 / -