Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Т.Галсан: Өгсүүр замын дуу

Онхол цонхолгүй вандан ширээ говийн

Оонон халиун толгод минь намайгаа өршөө!

Олонцог элээгээгүй дэгдээхэй насандаа би чинь

Олон бор толгодоо уул гэж эндүүрч явжээ.

 

Оцор цацар товцгууд дундаа сүмбэр

Очир хэлбэрт уулс минь намайгаа өршөө!

Отгонтэнгэрийн зулайг гишгэхээсээ урьд би

Оргил өндөр гэж уулсаа андуурч явжээ.

 

Овоо тахилга нь бэлийн чулуугаар өндөрлөсөн

Отгонтэнгэр хайрхан минь намайгаа өршөө!

Отго жинстэй Алтай давахаасаа өмнө би

Огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ.

 

Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон

Онгод билгийн их Алтай минь намайгаа өршөө!

Од зүлгэдэг Гималайг харахаасаа урьд би

Орчлонгийн зулай гэж таныгаа биширч явжээ.

 

Онхол цонхолгүй вандан ширээ говийн

Оорцог тоорцог толгод минь намайг бүү өршөө!

Оосор бүчгүй сансрын уудмаас

Оргил бүхний оргил нь нутгийн минь толгод байж шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.134 / -
Зочин / 150.129.140.143 / -