Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Нобелийн утга зохиолын шагналтан тодорлоо

Элис Мунро

Канадын богино өгүүллэгийн мастер, зохиолч Элис Мунро 2013 оны Нобелийн утга зохиолын шагналтан боллоо. Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлсэн түүхтэй бөгөөд энэ хугацаанд нийт 110 зохиолчид шагнал олгожээ. Элис Мунро Утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн 13 дахь эмэгтэй зохиолч болж байгаа юм. 2013 оны Нобелийн эздэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа  ирэх 12 дугаар сарын  10-нд буюу шагналыг үндэслэгч Нэрт эрдэмтэн Альфред Нобелийн нас барсан өдөр (1833-1896) Шведийн нийслэл Стокгольм хотноо болно.

 

Нобелийн уран зохиолын шаг­налыг 2009 онд Германы зохиолч Херта Мюллер, 2010 онд Перугийн зохиолч Марио Варгас Льос, 2011 онд Шведийн яруу найрагч Томас Транстромер хүртсэн юм. Харин өнгөрсөн жил Хятадын зохиолч Мо Янг Нобелийн уран зохиолын шагналтан болсон юм. Нобелийн уран зохиолын шагналд жил болгон маш олон зохиолч, яруу найрагчид нэр дэвш­дэ­гээс энэ удаа Америкийн зохиолч Жойс Кэрол Оутс, Филип Рот, Японы зохиолч Харуки Мураками нарын нэр багтсан аж.

 

Канадын зохиолч Элис Мунро зохиолоо англи хэлээр бичдэг. Тэрбээр утга зохиолын ертөнцөд эмэгтэйчүүдийн хувь тавилангийн тухай бичсэн үргэлжилсэн үгийн зохиолуудаараа алдаршиж чаджээ.

Түүний амжилтын эхэн үе нь “Dance of the Happy Shades ” хэмээх 1968 онд гаргасан өгүүллэгүүдийн цуглуулга ажээ. Энэхүү бүтээлээрээ тэрбээр Канадын уран зохиолын дээд шагналыг хүртсэн юм. Мөн “Lives of Girls and Women ” /1971/, “Who Do You Think You Are? ” /1978/ зэрэг алдартай зохиолуудаа бичжээ. Тэрбээр богино өгүүллэгүүдээ нэгтгэн дөрвөн жил тутамд нэг удаа хэвлүүлж байв. Түүний бичсэн өгүүллэгүүд “The New Yorker”, “The Atlantic Monthly”, “Grand Street”, “Mademoisell”, “The Paris Review” зэрэг сэтгүүл, сонинд тухай бүрт хэвлэгдэн олонд хүрчээ.

 

Элис Мунро Нобелийн шагналт зохиолчоор тодорсныхоо дараагаар “Намайг уран зохиолд дөнгөж дурлаж байх үед Канадын гэх цөөхөн зохиолч байсан бөгөөд дэлхийн уншигчид биднийг байдаг гэдгийг ч анзаардаггүй байсан. Харин одоо Канадын зохиолч­­дыг дэлхийн уншигчид мэд­дэг, биширдэг болж”  хэмээн ярьсан байна.

 

Эрхэм уншигч та бүхэн түүний шилдэг арван өгүүллэгийг заавал уншаарай.

  1. The Turkey Season
  2. Miles City, Montana
  3. Fits
  4. Differently
  5. Vandals
  6. Runaway
  7. Family Furnishings
  8. The Bear Came Over the Mountain
  9. Cortes Island
  10. Save the Reaper

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 5.188.211.26 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.137 / -
Зочин / 46.229.168.138 / -
Зочин / 46.229.168.141 / -
Зочин / 46.229.168.145 / -
Зочин / 46.229.168.152 / -