Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Д.Пүрэвдоржийн хөшөө сүндэрлэв

Д.Пүрэвдорж

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн хөшөөг түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумын Хүүхдийн төлөө төвийн урд талын цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнг ЗДТГ-аас түүний нэрэмжит болгосон нь эрхэм дээд хүндэтгэл байлаа. Хөшөөг төрийн шагналт, барималч Л.Болд урласан байна.

Энэ үеэр Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид түүний “Хөх даалимбан тэрлэг”, “Тусгаар тогтнол”, “Дөрвөн цагийн тал” зэрэг арав гаруй бүтээлийг уншиж сонирхуулсан аж. Мөн аймаг, сум болон сургуулийн номын санд “Пүрэвдорж” сангаас 100 гаруй ном бэлэглэжээ.

Монголын уран зохиолын нэгэн үеийн алдартай төлөөлөгчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн төрсөн нутагт нь босч, нээлтэд нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат, СГЗ яруу найрагч Д.Цоодол тэргүүтэй зохиолчид хүрэлцэн ирсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.144 / -
Зочин / 46.229.168.141 / -