Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

“ГОО МАРАЛ – 2013”-ЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

МҮОНТ-ээс гурванжил тутамд зохион байгуулдаг “Гоо марал-2013” урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ оны 12-р сарын 22-нд болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү үйл ажиллагааг 1996 оноос зохион байгуулж буй бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа болов. Сүүлийн гурван жилд олны хүртээл болсон бүтээлүүдийг энэ жил 12 номинацид нэр дэвшүүлж, “Гоо марал”-ын эзнийг тодруулсан.

“Гоо марал-2013”-ын шүүгчээр Төрийн шагналт Б.Жамъяндагва, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, сэтгүүлч Г.Золжаргал, зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, театр судлаач С.Майжаргал, зураач Н.Санчир, МҮОНТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Агааноров, Монголын урлагийн зөвл өлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, “Чуба дизайн”-ы С.Чулуунбаатар нар ажиллажээ.

  1. Жүжгийн урлагийн шилдэг бүтээл: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжиг
  2. Дууны урлагийн шилдэг бүтээл: ДБЭТ-ын “Кармина Бурана” дуурь
  3. ҮДБЭЧ-ын “Монголын их хатад” бүжгэн туульс
  4. Х.Мөнх-Ертөнц “Төгөлдөр хуур найрал хөгжмийн II концерт”
  5. Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл: “Висдом фильм” продакшны “Бодлын хулгайч” уран сайхны кино
  6. Дүрслэх урлагийн шилдэг бүтээл: Зураач Ж.Мөнхцэцэгийн “SOS” баримлын үзэсгэлэн 
  7. Утга зохиолын шилдэг бүтээл: Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамъян “Чингис хаан” зөн билгийн роман
  8. Циркийн шилдэг бүтээл: Монголын циркийн хөгжлийн төвийн  
  9. Телевизийн шилдэг бүтээл: “HERO” энтертайнмэнтийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг
  10. Радиогийн шилдэг бүтээл: МҮОНР-гийн “Монгол хэлний хичээл” реалити шоу 
  11. Монголын урлагийг дэлхийд сурталчилсан уран бүтээлч: “Домог” хамтлаг
  12. Монголын урлагт шинэ урсгал нэвтрүүлсэн:  “Black box” театрын “Дэлхийн сонгодог жүжгүүдийн эмхтгэл”
Дууны урлагийн шилдэг бүтээл: ДБЭТ-ын “Кармина Бурана” дуурь

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.141 / -