Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

О.Бадмаадорж Чөлөөт Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал хүртлээ

“Үлэмж эгшиглэн” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, шашин судлалын доктор Ойдовын Бадмаадорж Чөлөөт Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг хүртэн энгэрээ мялаан Улаанбаатарт ирээд байхад нь “Үлэмж эгшиглэн” сангийн тэргүүн Л.Төрбаяр баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Тэрээр Монголын эртний шашин соёлын өв дурсгалыг судалж, хадгалж амьдралынхаа мөн чанар, гэрэл гэгээ болгосон соён гийгүүлэгч хүн юм. Түүний сүүлийн үеийн бүтээлээс толилуулж байна.

О. Бамдаадорж О. Бамдаадорж

 

Эрдэнэ Цогцолсон Зул

Эзэн Чингис хааны монгол төрийн бичиг

Эрх чөлөөгөө хамгаалсан их төрийн цааз

Бадран мандаж хүчирхэгжсэн босоо сүлдний хийморь

Бахархал гавъяагаа мөнхөлсөн Босоо бичиг Монголынх оо

Соёлоо дээдэлсэн эзний сүсэлж хүссэн зарлигаар

Сажийн бандида гэгээний билэгдэж бичсэн бүтээл

Уудам талбиун талдаа морьтон эр хатирах шиг

Уургаа барьсан залуугийн морины хатираар зурагддаг

Эхлэл төгсгөл болгондоо тэнгэртээ цацал өргөсөн

Эгшиглэнт Монгол үсэг нарны цацрагтай дөл өө

Номт гурван гүрний түүхээ чуулсан бичиг

Номын хур оршоосон Монгол бичиг минийх ээ

Өөдлөн дэвжихийн бэлэгдэл босоо заяатай бичиг минь

Өнө эртний түүхээ хэлхэж бүтээсэн эрхи ээ

Мохошгүй зоригт эрсийн морьтойгоо мөнхөрсөн суу

Монголын их төрийг дэлхийд зарласан цааз

Галын дөл шиг бадарсан хийморь босоо дээдсийн

Галав донсолгосон түүхээ чуулж бичсэн улбаа

Тэнгэрийн тамгатай та бидний өвөртөө тээсэн судар

Тэнгэртээ сүслэх миний алтан гэрэгэт бошиг оо

Зуун зууныг дамжсан түүхийн амьд гэрч

Зовж жаргадаг орчлонд мөнхөрч үлдсэн соёл оо

Даяаршлын саарал мананд өөлүүлж муулуулсан өв минь

Даяар монгол түмнийхээ зүрхний тольтонд хадгалагдаж

Дээдсийн гэгээний хөрөгний дээр нь гаргаж залаад

Алтан хээтэй гүнгэрваандаа шүтээн болгон дээдэлж

Авралт төрийн соёмботойгоо ав адилхан залбирсан

Бичиг соёлоо дээдэлсэн жирийн нэгэн монгол

Босоо бичгээ дархалсан дээдсийн алтан ураг аа

Эгэл малчин миний хуучирч хоцорсон бичиг минь

Эзэнт төрийн тамга шиг түүхийн музейд очихгүй ээ

Сайхан монгол бичиг минь төрийн бичиг болно оо

Сайн ерөөлийн буянаар нь шүншиг хишиг нь оршиж

Үлэмж номын утгыг гийгүүлэн үйлдэж чадах

Эрдэнэ цогцолсон зул мэт босоо бичиг минь мөнхөрнө өө

Зохиолч: О.Бадмаадорж

2013 оны 10 сарын 23

Хөвсгөл аймгийн Жаргалант сум

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.21.106.101 / -
аавдаа баяр хүргэе. таниараа охин нь үргэлж бахархаж явдаг. амжилт урагшаа
Зочин / 103.26.194.7 / - yazguurtand
Танд баяр хүргэе. Сайхан шүлэг байна шүү
Зочин / 103.23.51.6 / - Үнэхээр гоё шүлэг байна мундаг туршлагтай хичээнгү
Зочин / 203.91.117.4 / - цэвэлмаа
багшдаа маш их хайртай шүү. танийхаа цаашдын уран бүтээлд амжилт хүсье
Зочин / 202.131.239.51 / -
Хүндэт ахдаа Жаргалант ЕБС-ийнхаа хамт олны өмнөөс талархаж явдгаа илэрхийлэе.
Зочин / 202.131.239.51 / -
Энхболороос
Зочин / 202.179.20.236 / - Жаргалант ЕБС--н удирдлагуудаас
танд баяр хүргэхийн ялдамд таны цаашдын уран бүтээлд,оюунлаг гэгээлэг үйлсэд амжилт сайн сайхныг хүсэе....Захирал Ц.Пүрэвжал
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.134 / -