Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

М.Ширчинсүрэн: Аав үхэр бид гурав

Шангийн хонхор дагаж

Их сажилсаан би

Шар цоохор хайнагийн дөр

Их хөтөлсөөн би.

 

Эцэг маань анжис түшиж

Ар талд алхана

Эвий! Шар бид хоёр

Өмнө талд алхана

 

Шар маань хүнд анжистай

Гуйвсхийж орхино

Шангийн хонхроос яльгүй

Гарсхийж орхино

 

Аав тэгэхэд “Аятайхан яв” гэж

Араас маань загнана

Ахиад би шараа аргадаж

Аргагуй цааш гэлдэрнэ

 

Шар бидний цаагуур

Хагалсан газар харлана

Шар бидний наагуур

Хагалаагүй газар шарлана

 

Эрхбиш сажилж бий юм

Ахиж л байдаг биз

Эцэг маань үхэр биднээ

Мэдэж л байдаг биз

 

Өглөө дорно зүгээс

Нар гийдэг байсан

Өдөр зулай дээрээс

Нар ээдэг байсан

 

Үдэш баруун зүгт

Нар шингэдэг байсан

Үхэр бид гурав

Гэлдэрсээр л байдаг байсан

 

Сартай шөнө бид гурав

Зургаа болно

Сүүдрээ дагуулж бид гурав

Зургуул гэлдэрнэ

 

Ар талд аавын сүүдэр

Урагш бөхийнө

Өмнө талд үхэр бидний

Сүүдэр сунана

Аав маань үе үе

Хоолой өргөн ханиана

Ай хө, шар маань

Хүзүү тавин алхана

 

Би ч шөнийн жихүүнд

Чичирсхийн явна

Бие ч үүрийн жингээр

Чилээрсхийн хөрнө

 

Гэлээ ч бид гурав

Сажилж л байна

Гэрэлт нартай ингэсхийгээд

Золгож л байна

 

Шангнйн хонхор дагаж

Их сажилсаан би

Шар цоохор хайнагийн дөр

Их хөтөлсөөн би.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.136 / -
Зочин / 46.229.168.144 / -
Зочин / 46.229.168.141 / -