Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Жан.Шагдар: Түүчээ тогоруу

Шөнийн борооноор үргэсэн адуу шиг

Сүрэглэсэн үүлс үймрэн нүүнэ

Сүргээсээ хоцорсон хөөрхий унага шиг

Сүүлчийн тогоруунууд үүлэнд ганганана

 

Уулгалан нүүх үүлсийн цоорхойд

Уймарсан тогоруунууд зэл татна

Яргуйны ямаа шиг тарсан тогоруунууд

Яахаа мэдэхгүй тэнгэрт үймнэ

 

Уухайлан дайрах цэргийн жанжин шиг

Удирдаач тогоруу шунган нисээд

Тасхийсэн чанга дуугаар

Тарсан тогоруудаа хашгиран дуудна

 

Түүчээ тогоруу хашгиран дуудахуйд

Түмэн тогоруу уймран ганганана

Нуурын төглөөс харан зогсохуйд

Нутгийн тухай бодол төрнө

 

Орхон түшээ-гүний минь бүлээн сайр дээр

Өндгөн хальсаа. нээн нарыг үзэж

Оготорхон жигүүрээ дэвэнхэн ниссэн

Бяцхан тогоруухайг өрөвдөн зогсов

 

Энэ л төрсөн нутаг минь гэж

Эргэлдсэн тогоруухай хоргодоо байлгүй,

Аяа! Миний эх орон-өлгий,

Аяны шувуудын өлгий юмаа

 

Цагийн эрхээр түүчээ тогоруу

Цангинасан дуугаар дахин хашгирав

Унтаж хоцорсон бяцхан унага шиг

Уймарсан тогоруунууд хошууран цував.

 

Төрсөн үрсээ жаргаах л гэж

Түүчээ тогоруу хашгирдаг юм байна

 

Түмэн тогоруу «жанжны» тулхаалаар

Түүний хойноос цувдаг юм байна

Жингийн тэмээдийн цуваа адил

Жигдэрч нэг цувдаг юм байна

 

Түүчээ тэмээ цас хагалах шиг

Түрүүчийн тогоруу ядардаг юм байна

Цэнхэр зогдорт түүчээ тогоруунд

«Цэргийн жанжин» цол хайрлая!

Цэцэг жигдэрч нуур мяралзахуйд

«Цэргүүдээн» дагуулаад мэнд л ирээрэй!

Өсөн төлжсөн өндгийг чинь гишгэдэггүй

Өнөр монголын жам бий шүү

Төмөр дөрөөний сэнж тасартал

Төрсөн үр чинь урт наслаг!

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.141 / -
Зочин / 46.229.168.147 / -