Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Б.Цэдэндамба: Аав

Аав ханаитал унтаж

Аньсан боловч харж баих шиг

Алагхан хараацайн жигүүр сахал нь

Аргагүй л эцэж, амарч байиа

 

Бүхлээрээ хэвтээд аав

Бүхнийг цээжиндээ үззж

Бүргэд шиг эргэж мэндэлсэн

Бүрднийхээ хөнднйг дурсана уу?

 

Гурван зуун жил өвөлжих юм шиг

Гуалин чирч хашаа жүчээ барьж

Гуна чичирсэн Ононгийн жавар дундхи

Гуч дөчин нутгаа санана уу?

 

Бүү мэддээ! Бүхэл хэвтэж

Бүдэгхнээр инээж мишилзэнэ

Цэл залуугийн төрх нь тодорч

Цэвэр царай нь ургаад орхино

 

Хөнгөхнөөр аав босч

Хөшсөн цээж тэнийлгэн суниав

Хөв хөв инээснээ толгой сэгсэрч:

Хөөрхий, аав минь! гээд тамшаав.

 

Балга сархад зүүдэндээ амсав уу?

Бага хөлчүү ч юмуу гэмээр

Балж голоо уруудаж өгсөж

Баахан айлаар бууж мордов уу?

 

Наян тавтай аав мянь тэгтэл

Нар ногоо ургатал баярлаж:

Аавтайгаа уулзаж зүүдэллээ

Арай жаахан удахгүй яав! гэнэ

 

Аав нь хүүгээ л зэмлэж

Ажил сур! гэж шаардах юм гзнэ

Алмайрч байсаар энэ жил бас

Арвитай юм хийсэнгүй л гэнэ

 

Умбарсан зөөлөи эдлэгг дээр

Улаан буудайн ур цадаж

Ус шуудууны хаалт нээж

Уудам нугад амьдрал өгч

 

Өвс бухалдаж нуруу хийж

Өврийнхөө аавтай явах юм гэнэ

Өлгөрсөн тэр наян жилийн өмнөх

Өвсний үнэр анхилж байх юм гэнэ

Өвс шордож, тугал үнээнд тарааж

Өвөл сүү машиндаж зүүдлэх юм

-Үхрийн хашаа хаа! гээд боссоноо

Үгүй энэ чинь! гээд аав инээнэ

 

Өмнө нь өөрийн нь хүү архайж

Өнөөх л шүлгээ машиндаж сууна

Өвгөцүүл цөм л миний аав шиг

Өвс хадаж, зүүдэндээ ч ажиллана.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.138 / -
Зочин / 46.229.168.132 / -