Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

М.Ширчинсүрэн: Хоёр морь, аав бид дөрөв

Багадаа би

Гурил их

Татсан хүн

Бага ч байж

Гурил их

Шигшсэн хүн.

Үүр хаяарахад

Гэрээсээ би

Гардаг байж,

Үүрийн жингээр

Тээрмийн байшинд

Ордог байж

Хоёр морь ч

Надтай зэрэг л

Хашаанаас гарна

Хоёул бас

Надтай зэрэг л

Тэрэмд орно

Харин аав

Морь биднээс

Түрүүнд босно

Хамаг будаа

Шуудай саваа

Зэхэж бэлтгэнэ

Хоёр морь

Нүдээ боолгоод

Тээрэмд орно

Хоёул тэд

Хүзүү сунгаад

Тээрэмд зүтгэнэ

Би ч яахав

Шигшүүрийн ард

Суугаад өгнө

Бүргэсэн гурил,

Таг таг хийлгээд

Шигшиж гарна

Хоёр морь ч

Чихээ буулгаад

Зүтгэж л байна

Хоёул хөлөрч

Цагаан цан

Бүрхсэн л байна

Би ч бүр

Бүхий л биеэрээ

Цагаан гурил

Битүү шааны

Гурил ч гарах биш

Шигшээд л байдаг.

Аав ч хөөрхий

Шигшсэн гурилыг

Савлаад байна

Ахиад л тээрэмд

Будаа хийж

Морьдоо гуядана

Хоёр морь

Сульдсан янзтай

Хөлөө чирнэ

Хүнд чулуу

Сурсан янзтай

Хойш нь чангаана

Би ч гэсэн

Хөл өвдөхөд

Удаан шигшинэ

Бага байсан ч

Бие цогцос

Эцэж цуцна

Аав ч ер

Биднээс илүү

Ядралгүй яахав

Алхаа нь хүндэрч

Сууж босох нь

Ихдэлгүй яахав.

Тээрмийн байшин

Хүйтэн гэдэг нь

Хэлэх аргагүй

Тэнд үнэндээ

Чөтгөр тогтохын

Нөхцөл үгүй.

Шигшүүрийн дуу

Өдөр турш л

Тачигнаад өнжинө

Шигшсэн гурил

Өдөр туршдаа

Овоо болно

Хоёр морь

Аав бид л

Өдөржин зүтгэнэ

Хүн амьтны

Гурил татаж

Амь зууна

Багадаа би

Гурил их

Татсан хүн

Бага ч байж

Гурил их

Шигшсэн хүн.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.80 / -