Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Даг.Жамъян: Хилчний дууль

Хүний бараа тасраагүй

Хөлийн чимээ татраагүй

Улбаа замууд задгайрсан

Ухаа толгод аниргүй

Цэргийн шарилд бөхийж байна

Цэцгийн баглаанд умбаж байна

Жишээч алдраан мөнхөлсөн

Жирийн хилчин нойрсож байна

Чимээгүй чимээгүй чимээгүй.

Үдийн наранд унтаагүй

Үүлэн сүүдэр унаагүй

Настан буурлын үдэлсэн

Налгар энгэр аниргүй

Цэргийн шарилд хойтож байна

Цэцгийн өнгөнд туяарч байна

Жишээч алдраан мөнхөлсөн

Жирийн хилчин нойрсож байна

Чимээгүй чимээгүй чимээгүй.

Ачлалт эцэг нь бууриараа

Амгалан ээж нь байраараа

Цохилох зүрхээ хайлуулан

Цохио хад шиг аниргүй

Цэргийн шарилд сөхөрч байна

Цэцгийн дээжийг өргөж байна

Жишээч алдраан мөнхөлсөн

Жирийн хилчин нойрсож байна

Чимээгүй чимээгүй чимээгүй.

Салаа цэрэг хуугаараа

Сайхан нөхөд буйгаараа

Уйтан холдоо дэрхийсэн

Уулын хус шиг аниргүй

Цэргийн шарилд ёсолж байна

Цэцгийн баглаа нэмж байна

Жишээч алдраан мөнхөлсөн

Жирийн хилчин нойрсож байна

Чимээгүй чимээгүй чимээгүй.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.180.216.59 / - мундаг зохиолч шүү өшөө олон дууны үгүүдийг тавьж
Зочин / 202.180.216.59 / -
хэрлэн дуу хадан цагаан чулуугаараа гэж эхэлдэг мөн буурал аав будан татаад униартсан
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.143 / -
Зочин / 46.229.168.138 / -