Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

З.Дорж: Тоодог шандын зүлэг

Дурсгал цадиг байдаг байдаг гэхэд

Дуутын чулуу мэлмэрүүлсэн Цогтын шүлэг шиг нь байдаг гэж үү

Хуудуугүй явдалтай байдаг байдаг гэхэд

Хулганын мэхээрийг чиг хоослоогүй, өвгөд шиг байдаг гэж үү

Тунгалаг тодорхой урсгал байдаг байдаг гэхэд

Туулын голын мяралзаа шиг нь байдаг гэж үү

Гандаж хуучиршгүй жавхлан байдаг байдаг гэхэд

Гялалзан, цацаглан, сүмбэрлэх Отгон хайрхан шиг нь байдаг гэж үү

Магнай тэнийн баярладаг баярладаг гэхэд

Мал дэлхэн тогтох шиг нь байдаг гэж үү

Нартын жаргалыг эдэлдэг эдэлдэг гэхэд

Наяын сүүдэр зэрэгцсэний хундага өргөх шиг нь байдаг гэж үү

Суларшгүй эрч байдаг байдаг гэхэд

Сунгаж татсан унаган зэл шиг нь байдаг гэж үү

Эрэлхэг хүүхнүүд байдаг байдаг гэхэд

Эмнэг гүүг богочилолгүй хүжигнүүлэх монголжингоо шиг нь байдаг гэж үү

Ажнай сайн морин байдаг байдаг гэхэд

Алтан тэлүүр магнай, улаан хээр шиг нь байдаг гэж үү

Торгоны дээдэд хөрвөлөө хөлбөрлөө гэхэд

Тоодог шандын минь зүлгийг гүйцэнэ л гэж үү      

Тохилог ордонд суулаа сулаа гэхэд

Тоонот гэрийн минь хоймрыг орлоно л гэж үү

Тэнгэрийн хөлгөөр дүүллээ цойллоо гэхэд

Тэлмэн борлогийнхоо алхааг голно л гэж үү

Үсэн буурал ижий ааваас хагацлаа удлаа гэхэд

Үсэргээ морины хөлс сэвхийх төдийд мартдаг гэж үү

Алаг лянхуа ургадаг ургадаг гэхэд

Агь ганга шиг үнэртэй л гэж үү

Зандан мод найгадаг найгадаг гэхэд

Зангидмал яргуй шиг үндэстэй л гэж үү

Андуу ташаагүйн улирал бүрддэг бүтдэг гэхэд

Арван долдугаар жаран шиг эхэлдэг гэж үү

Эртний ерөөлөөр замбуулинд ирдэг төрдөг гэхэд

Эдүгээ цагийн та олон түмэн шиг нь учирдаг гэж үү

Үнэтэй гоёлыг өмсдөг өмсдөг гэхэд

Үстэй дээл шиг нь байдаг гэж үү

Үнэн үгийг хэлчихдэг хэлчихдэг гэхэд

Үүнээс илүүг би чадна л гэж үү .

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.143 / -
Зочин / 46.229.168.135 / -