Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

О.Дашбалбар: Шаргын шарга уулс

***

Шаргын шарга уулс сэтгэл дотор сүүмэлзэнэ

Шар талын цэцэгс өвөр зуураа эрхлэлдэнэ

Шалзат багахан шарга гүвээ дамнан хатирна

Шаргиа мөнгөн хазаар явдал дунд нь жигдэрнэ.

 

Шанд булгийн ус харгилан бургилан урсана

Шанз хуурын эгшиг харшин хоршин сонсогдоно

Шаавай төрсөн Оюунаа бүдэг бадагхан санагдана

Шалдар булдар насандаа даанч ажиггүй явжээ.

 

Шаа торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ

Шальгүй эмзэг зүрх минь түгших баясах зэрэгцэнэ

Шаргын улаан янзага нь толгод дундаа тоглоно

Шар талын гөрөөс урдуур хойгуур хуйларна.

 

Шанз хуурын эгшиг хоршин харшин дуулна

Шалзат багахан шарга гүвээ дамнан хатирна

Шар торгон алчуур нь сэтгэл дотор дэрвэнэ

Шаргын шарга уулс тэнгэрийн хаяанд сүүмэлзэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.179.20.100 / - гоё шүлэг
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 5.188.211.14 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 5.188.211.26 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.142 / -