Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Р.Гэрэл: Ханьдаа

Хайртай гэдэг үгийг хэнээс ч юм бэ сонсчихоод

Хань минь чамайгаа гомдоож буруу харж хэвтэх вий дээ

Чамаас хэрсүүхэн нэгэнд нь сэтгэлээ сэм алдчихаад

Чанасан цайгүй гиюүрч хүйт дааж суух вий дээ

Сарны бүүдгэр туяанд амрагийн болзоонд согтож

Сална гэж хэлээд харилцуураа шүүрэх вий дээ

Ээдрээ сүлбээ зохион хэрүүл дэрлэн хоночихоод

Элэг бүтнээ хугаслан хар шөнөөр уйлах вий дээ

Хань минь чи тийм цаг ирвэл

Энэ шүлгийг минь санаж

Халуухан тэнгэр энгэрээсээ намайг буцаахаа азнаач

Амьдрал мэдэхгүй би чинь чиний дэргэдээс холдвол

Аяны салхи даган жиндэнжиндэн өтөлнө

Хорвоод ганцхан чамдаа хайртай гэдгээ дахиад би хэлье

Хонгор минь чи намайг ямар ч үед бүү явуул!

Амлаж байсан үгийг минь уйлуулан байж хэлүүл

Анх надтай гэрлэхдээ хайртай байсан уу гэж асуу

Үрийнхээ төлөө чи минь намайг нэг л удаа уучил

Үнэний заяа чамд гэргийг тань буцааж өгнө өө

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.131.231.115 / -
Дууны үгээ зөв бичээч
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.140 / -