Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Б.Галсансүх: Бурханд хэлэх зөвлөлгөө

* * *

Чи хийсэн кино бүхэнд нэжгээд МӨНГӨ гэсэн үг орох ёстой гэж

Чанга дугар хэлсэн . Мөнгө гэсэн үгтэй киног хүмүс мөн ч их үзэж байна

Чи зохиосон ду бүхэнд нэжгээд ХАЙР гэсэн үг орох ёстой гэж

Чанга дугар хэлсэн . Хайр гэсэн үгтэй дуг хүмүс хамгийн их сонсож байна

Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж

Чанга дугар хэлсэн . Найдвартай гэсэн зарлал нэрээ хүмүсийг их залхааж байна

Чи тэжээвэр амьтад хүртэл ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХТЭЙ байх ёстой гэж

Чанга дугар хэлсэн . Тэр гададад иргэний үнэмлэх тэжэвэр амьтдад өгөд эхэлчихэж

Чи шилжилтийн үед бүгд ЗОВОХ ёстой гэж надад

Чанга дугар хэлсэн . Шилжилтийн үе нь юм байлгүй, бүгд л зовж байна

Чи бичиж байга ном бүхэнд ЖАРГАЛ гэсэн үг орох ёстой гэж

Чанга дугар хэлсэн . ЖАРГАЛ гэсэн үгтэй номыг хүмүс жигтэйхэн их уншиж байна

Чи зохиосон хөгжим бүхэнд О ля ля гэсэн аяз байх ёстой гэж

Чанга дугар хэлсэн . О ля ля гэсэн аяз хүмүст онцгой таалагдаж байна

Чи тамхины хайрцаг бүр дээр ХОРТОЙ гэсэн үг байх ёстой гэж

Чанга дугар хэлсэн . Хортой гэсэн тамхийг хүмүс хамгийн их татаж байна

Чи уух архины шил болгон дээр ЧАНАРТАЙ гэсэн тэмдэг тавь гэж

Чанга дугар хэлсэн . Чанартай гэсэн архийг хүмүс шил шилээр нь ууж байна

Чиний хэлсэн бүхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүлдэг

Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: ~ ЧИ БИТГИЙ ХУЦ.

* * *

Бодит ертөнцөд амьдарч байгада эргэлзмээр

Бодит бус ертөнцөд амьд яваагаа гайхмаар

Манцуйтай байхад минь минийх байсан бурхан

Мөнх тэнгэрт амьдардаг гэлцэх юм . Таныг?

- Хүү минь хэн энэ үгэнд чинь итгэх юм бэ?

Өнөдөр өвчтэй байга бүх хүмүс үхэж байга хүмүс

Өдөр, шөнө, хором , агшин бүрт үхэж байга хүмүс

Цуврал ангитай “савангийн дурь” шиг цуврал аллагуудын

Цад (ерөнхий) захиалагч нь Таныг гэлцэх юм?

- Хүү минь хэн энэ үгэнд чинь итгэх юм бэ?

Шархалж идээлээд мэс засал хийлгэж тайрулсан СЭТГЭЛ -д

Шинэр хиймэл эрхтэн -сэтгэл залгаж болохгүй юу?

Тэнд таныг үхчихсэн эсвэл амьд байга гэд энд

Таних танихгүй хөгшин залуугүй талцаж маргах юм ?

- Хүү минь хэн энэ үгэнд чинь итгэх юм бэ ?

Тэндээс та үхэл , хагацал , зовлон , шаналанг маш их

Тэвчэртэйгээр хараад л суугаад байх юм да

Маш их зовж байга бидэнд тусалж болохгүй нь үү?

Мөн ч их таныг шоглох юм . Та хэр тоглом дадаг вэ?

- Хүү минь хэлэх үгэ бодож бай!

* * *

Тостой загас усанд хөвж явахдаа л

Тантай холбоотой байсан байх

Тоглоомон бамбарууш давуны өөдөс байхад л

Тантай ямар ч холбоогүй байсан байх

Амьдрал ийм л байдаг, байсан , байхаас л хойш

“Амарч байхад л амьдрал сайхан ” гэдэг үг гарсан байх

Хайртай хүнийхээ нулимсны дусал бүхнэс

Хорвоогийн мөн чанарыг гэнэт харж гарцагүй нэхчихээд

Пи… минь Та намайг амьдрах цагт минь

Пи… шиг амьдруулж байгад баярлаж явдаг шү

Үхмээр санагдвал бурхан гуай “Бүсгүйн үнэр” киног үз

Үхэхийг чинь тэгээд Би харна. Үнэхээр Та уйтгартай шү

Намайг бүтээсэн чинь үнэн бол. Би их хэврэг юм

Нар, сар , од , газар, тэнгэрийг ч бас бүтээсэн гэл үү?

Нэг хэсэгтэ үүрдийн болгож бүтээгээгүй чинь буруу

Буруу учрас би батгана , гүрвэл , бах, зөгийтэй амь нэгтэй

Бүр нэг адилхан богино настай болсоноо бодоод

Бүр олохгүй байхад

Бурхан гуай зовлонг минь үүрэх

Буруу гэж бодогдох боллоо. Буруу . Бурхан гуай .

* * *

Алж болохгүй , хүчирхийлж болохгүй , мэх элж болохгүй

Айж болохгүй , бардамнаж болохгүй , хөрч болохгүй

Хулчийж болохгүй , бууж өгч болохгүй , баярхаж болохгүй

Худалдагдаж болохгүй , ихэрхэж болохгүй , хулгай хийж болохгүй

- Надад л сургаал айлдад байна уу? Хүү минь

Илчилж болохгүй , улайж болохгүй , зарцлагдаж болохгүй

Ичиж болохгүй , урваж болохгүй , залхуурч болохгүй

Хоцорч болохгүй , ухарч болохгүй , залилж болохгүй

Хөнгөдөж болохгүй , улангасч болохгүй , зугтаж болохгүй

- Надад л сургаал айлдад байна уу? Хүү минь

Хорс ч болно . Занаж болно . Аргалж болно

Хараж болно . Зүхэж болно . Ашиглаж болно

Хэрэлдэж болно . Зөрчилдөж болно . Айлгаж болно

Хөж болно . Залбирч болно . Алдаж болно

- Надад л сургаал айлдад байна уу? Хүү минь

Занчилдаж болно . Уурлаж болно . Эдгээж болно

Зандарч болно . Бултаж болно . Адгаж болно

Нуцалж болно . Омогшиж болно . Хардаж болно

Нэрэлхэж болно . Харамлаж болно . Өгч болно

- Хэнд л сургаал айлдад байна да? Хүү минь.

* * *

Хоол идэж суухад өлсөн хүн харах шиг

Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг

Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л

Хамгийг халиагч чамайг харж байгад итгэд л

Үхдэггүй үрждэггүй сайхан хүр ээ чи…

Зүрх амаар гарах гэд зүр зүр савлах шиг

Зүд, зөндө тарчилж , зовж өглөө болох шиг

Хэн нэгний бодож олсон хосон дүрийг чинь шүтээд л

Хэрэгүй , танихгүй бурхныг хэдэн жилэр ч хүлэгэд л

Үхдэгүй , үрждэггүй , сайхан хүр ээ чи…

Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажилах шиг

Нэг мөсөн унтаад хамаг ядарга арилах шиг

Оршин суух хаягүй чам руу очно гэж мөрөдөд л

Одоо ирж аваад диважинд хүргэнэ гэж горьдоод л

Үхдэггүй , үрждэггүй сайхан хүр ээ чи…

Тэвдэж сандарч явахад танихгүй хүн туслах шиг

Тус болсонд нь баярлаад ач санаж үлдэх шиг

Хамаг хайраа надад зориул гэж уурлаад л

Хаяж чамайг тамд тарчилгана гэж айлгад л

Үхдэггүй , үрждэггүй сайхан хүр ээ чи…

* * *

Саарал борооны үзүүр тэртээд цайрч

Сайхан санагдахгүй байна. Гунигтай байна.

Нэг өглөө сэрэхэд хавар болсон байгаасай

Номнуудаа цүнхэлж аваад гэртээ харих юмсан.

Цэлийсэн тал нутгаа харж санаа алдаад

Цээж дүүрэн амьсгалж маргааш болтол бөх унтахсан.

Цэв цэнхэр тэнгэр, алтан нараа үзэхсэн.

Цээжээ онгойлгож тэгээд үдэш болтол уулан дээр суухсан.

Сар гарахыг харж цаг хугацааг мартахсан.

Салхины амтыг мэдэрч сул тааваараа уйлахсан.

Шүлэг найраг уншиж нэг л тайван суухсан.

Шөнийн нам гүмд тэгээд дуу аялж жаргахсан.

Урт өвлийн дараа урин хавар ирнээ

Урдахь дарсаа уу. Гэртээ удахгүй харинаа.

Хүссэн бүхэн чинь хүзүүгээр чинь татнаа

Хүний газар өөрөө өөртөө итгэе.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.134 / -