Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Б.Баярсайхан: Хэдэн бараан адуу шиг...

***

Хэдэн бараан адуу шиг

Намрын уулс цувна

Хэсэгхэн цагаан бороо

Хэлхээ сувд шиг асгарна

 

Хөх даавууны өөдөс шиг

Тогорууд хийссээр одно

Хялганы толгойд цогих

Цагаан салхи эрхлэнгүй

 

Мөр хатгах гур

Модны чөлөөнд шогшино

Мөчиг тачигхан зүүд

Улаанчулуутаа л эргэнэ

 

Мөнхийн гоо үзэсгэлэнг

Ганцхан эгшнээ үзнэ

Мөр хатгах гур

Манан гишгэхийг ажна...

 

Бүтэн байхын үүдэл

Улаанчулуут минь

Бөхөн шаргын нуруу

Бүтэн байхын үүдэл минь

 

Аяа, бүтэн байхын үүдэл

Аав л ээжийн голомт минь

Аяа, Чулуутын охид

Бүтэн байхын үүдэл минь...

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.131 / -
Зочин / 46.229.168.135 / -