Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Б.Батхүү: Арслантай авдар

1.

Айл айлын хойморт залаатай байдаг авдар минь

Алхан хээнийхээ голд арслан сийлэн авдар минь

Авдар, авдрын нүүрэнд зураатай байдаг арслан минь

Аугаа төгөлдрийн билэгдэл ачит сүртэй арслан минь

Араатан гөрөөстэй орчлонгийн амьтан амьтан дундаас

Арслан гэдэг амьтан аугаа хүчин төгсөөс

Эр зоригийн билэгдэл энэ л амьтанаар хийморьлож

Эцэг дээдэс минь авдартаа арслан сийлээ байлгүй!

2.

Тавгандаа хөхтэй арслангийн цагаан сүүний эрэлд

Та болоод бидэн бидэрч явдгийн учрыг

Оньсого таавраар дүүрэн аоаг хорвоогийн хүмүүн

Олж нээсэн үнэнийг цэцлэн хэлэх мину:

Үр зулзагандаа ивээл сүрлэг энэ л амьтны

Үүлэн цагаан сүү эрлэнийн саванд л тогтдог

Эрдэнийн саванд хадгалсан эрдэнэ энэ сүүг

Эрүүл явахын заяанд эм болгон хүртдэг.

Эртнийн уламж заншлыг билэгдэнхэн дээдэлж

Эцэг дээдэс минь авдартаа арслан сийлээ байлгүй!

3.

Ан амьтны хаан арсалангийн хүчийг мэдэж

Ач хойчийн өмч авдартаа түүнийг шингээж

Хөх тэнгэрийн орны айл бүхний хойморт

Хөлгөн сүрий нь мөнхрүүлснийг цэцлэн хэлэх мину:

Харьшгүй хүчит бөхийн аварга цолыг удаалж

Халх даншгийн дэвжээнд арслан алдраа хадааж

Чингис чилгэр эрс чилэлзэнхэн дэвж

Чи болоод бидний удмыг хадгалаж ирснээс

Энэ л сүрлэг амьтны хүнд ээлтэй бодож

Энэ дээдэс минь авдартаа арслан сийлээ байлгүй!

4.

Гэр, гэрийн хойморт арслан арслантайгаа ханьсаж

Гэгээн шүтээн тахилыг нь арслан арслантайга манаж

Эсгий туурагт өргөөтэй морьтон удмын түмэнд

Ээлээр хаяалж ирсэнийг цэцлэн хэлэх мину:

Алтан хоймроо голлуулсан шүтээн тахилаа болбол

Арц хүжийн дээдээр ариулж ирсэн түмэн

Жин үдийн цагтаа хойморт тусдаг нарны

Жишимгүй гэгээн туяаг арслант шүтээндээ дээжилж

Эцгийн морьтой төр минь, арслан хүчтэй байг хэмээн

Эцэг дээдэс минь авдартаа арслан сийлээ байлгүй!

5.

Ширэнгээ халуун орны овор догшин арслан

Ширгүү яргай зантай ч хүнтэй ижилдэн амьдарч

Гарын нь аясаар зөөлөрч галын илчинд тавиран

Газар нутагтай минь ирснийг цэцлэн хэлэх мину:

Туульс хөсөн үдшээр хуураа татсан буурал

Тугал заантай ижилдсэн_зулүага арсланг өхөөрдөж

Эе эьийг сахивал энэ л хүчит амьтан

Эрхэмээс эрхэм нөхөр хүний түшиг болдгийг

Эрин жарнаасаа хууччилсаныг үр ачдаа үлдээж

Эцэг дээдэс минь авдартаа арслан сийлээ байлгүй!

6.

Үлгэр туулийн санаанд үлэмжийн хүчтэнээр буудаг

Үнэндээ зарим орны сүлд туганд байдаг

Арслан хэмээх амьтан монгол түмэнд ойрхон

Ардын нэгэн жамыг цэцлэн хэлэх мину:

Эртний монгол үлгэрийн эзэн хааны суудлын

Эр тохой түшлэгний нь хоёр талд заларч

Этгээд санаатан ирвэл айлгах сүр нь болдог

Эвгүй бодолтон халдвал мохооа сум нь болдог

Эрхт хааныхаа суудлыг арслангаар мануулсан учир

Эцэг дээдэс минь авдартаа арслан сийлээ байлгүй!

7.

Бусдын сүрэнд дарагддаггүй арслан гэдэг амьтны

Буян хишгийг дээдэлж түүхэндээ уусаж ирснийх

Айл гэрийн сүр ч түүнтэй ижил байдгийн

Аргагүй нэг үнэнийг цэцлэн хэлэх мину:

Монгол монгол дотроо нэг нэг гэртээ бадарч

Морьтон удмын эцгийн эрхэр сүлдэлж

Өрхийн тэргүүн бүгд нь арслан сүртэй явахын

Өлзий их дэмбэрэлийг үе цадигтаа мөнхөлж

Эртээс миний монгол босоо ирсэн болоод л

Эцэг дээдс минь авдартаа арслан сийлээ байлгүй!

8.

Мөнийн хутгийг олдог эгэл бүхэн ховор

Мөрөн их урсгалт амьтны ертөнцийн тойрогт

Зогдор дэлтэй арслан зовлон жаргалыг амсаж

Зочноор ирээд буцдгийг цэцлэн хэлэх мину:

Цас дарсан насандаа өтлөхийн зовлонг эдлэхдээ

Цариг шийртэй эрийн шандастайн үлгэрийг үзүүлж

Өөрийн амьд биеэрээ өт хорхойг тэжээж

Өеөдөнхөн эцэслэхдээ баатрын зоригийг харуулдаг

Энэ л хадан арсланг хүндлэнхэн хайрлахдаа

Эцэг дээдээс минь авдартаа арслан сийлээ байлгүй!

9.

Морин дэл дээр хальсан өвөг дээдэс минь хүртэл

Монгол түмнийхээ зоригийг арслантай зүйрлэж ирсэн

Морин туурайн тамгатай орчлонгийн буурал түүх ч

Монгол түмний адилаар арсланг сүлдэлж ирсэн

Доромж дарлал ихдээд үр удмыг нь зовоовол

Догиширч босохын цагтаа хүү татаж салдаг

Домогт энэ л амьтныг номхоноос номхон болгож

Дотроо эрдэнэтэй судрынхаа манаагаараа томилж зураад

Өлзийт гэрийнхээ хоймор шүтээн авдрынхаа нүүрэн дээр

Өнө холын түүхэндээ мөнхөлж өгсөн үнэтэй!

10.

Айл айлын хойморт залаатай байдаг авдар минь

Алхан хээнийхээ голд арслан сийлсэн авдар минь

Морин дэл дээрээ асаж хөдөө талдаа дуулсан

Монгол өвдөгийн ухаан арслантай буянтай авдар минь

Орчлонгийн бүх амьтнаас тавгандаа хөхтэй арслан

Ондоо байдгийн учрыг мөнхөд бид мэдэж байна

Нүүдлийн их замд тэмээнд тэгнээтэй явахдаа

Нүүрийн буяныг минь илтгэн наран наадуулж байдаг

Түүхийн их замд монгол нүүдлийг мялаахдаа

Түүчээ цагуудад буураагүй гал голомтыг минь сахидаг

Авдар, авдрын нүүрэнд зураатай байдаг арслан минь!

Аугаа төгөлдрийн билэгдэл ачит сүртэй арслан минь!

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.135 / -
Зочин / 46.229.168.135 / -
Зочин / 46.229.168.143 / -