Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Эх хэлний их сорилго

Үлэмж эгшиглэн сангийн Идэрийн эх хэлний уламжлалт сорилго наадам Завхан аймгийн Идэр суманд 2014 оны 5-р сарын 12-14-ны хооронд болж, Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс  зэрэг найман аймгаас давхардсан тоогоор 36 сургуулийн 1000 гаруй сурагч, 100 гаруй багш нар ирж оролцон оюуны бядаа сорилоо.

Алс хөдөө орон нутагт хэн бүхэнд нээлттэй болдог эх Монгол хэлний энэ сорилго уралдаанд тэр бүр хот хүрээ орж чадал чансаагаа сориод байх боломжгүй хөдөөгийн сургуулиуд бай шагналаа байг гэхэд багцаа юугаа мэдэхээр багш, сурагчдаа олноор нь илгээж оролцдог гэхэд хэтийдэхгүй байх. 

Уламжлалт 13 төрлөөр өрсөлдсөн энэ жилийн эх хэлний сорилгыг багийн дүнгээр Хөвсгөл аймгийн Галт сумын бүрэн дунд сургууль тэргүүлж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Ирээдүй XXI зуун цогцолбор сургууль аман хүзүүдэж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургууль, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р сургууль, мөн аймгийн Гуулин тосгоны бүрэн дунд сургууль удаалав.

Үлэмж эгшиглэн сангийн дээд шагнал болох Багш дор мөргөмү эрдэнийн тэмдгийн эзнээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Отгонсүрэн анх удаагаа оролцон шалгарч 3 сая төгрөгийн бай шагналын хамт гардлаа.

Энэ уралдааны 2012оны тэргүүн байр, 2013 оны гуравдугаар байрын шагналт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2-р сургуулийн багш О.Сүнжидмаа, 2012 оны 2-р байрын шагналт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Орхон цогцолбор сургуулийн багш Б.Нямсүрэн нар дэс дараалан удаалж хэр чансаатай багш нар болохоо харуулав.

Бага ангийн багш нарын уралдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14-р сургуулийн багш Ж.Отгончулуун түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын бүрэн дунд сургуулийн багш Н.Ариунтунгалаг, Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн багш Б.Энх-Октябрь нар хоёр, гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Монгол бичгийн зөв, цэвэр сайхан бичгийн уралдаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн багш Д.Отгонсүрэн түрүүлж, ноднин жил энэ уралдаанд тэргүүлсэн Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны БДС-ийн багш Г.Чулуунцэцэг 2-рт, мөн 2012 онд 2-рт жагсаж байсан Завхан аймгийн Асгат сумын дунд сургуулийн багш Д.Золзаяа гуравдугаар байрт тус тус оржээ.

Энэхүү уралдааны “Эсээ” бичих төрөлд Ховд аймгийн Мөст сумын бүрэн дунд сургуулийн сурагч Э.Түвшинзаяа, “Яруу сэтгэе” шүлгийн уралдаанд Завхан аймгийн Завханмандал сумын БДС-ийн сурагч М.Хоролсүрэн нар тэргүүн байрт шалгарав.

Мөн энэ жил анх удаагаа ирж оролцсон Ховд, Архангай аймгийн багш, сурагчид чамгүй амжилт гаргаж, ирэх жил улам бүр ахиулах итгэл өвөрлөн буцлаа.

Олимпиадын шагналт байрын мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.5.206.27 / - хөвсгөл
энэ жилээс сурагчдад зориулсан уулзалт хийвэл сайн байна. багш нар нь байхгүй үед олиампиадаа өгчихсөн үед жаахан уйтгартай байдаг.
Зочин / 202.179.6.130 / - tawdugaar angiin ongorson jilvvdiin shalgaltiin te
Зочин / 202.21.112.202 / -
Onoo jiliin olimpiad hezee boloh ve. Udirdamj ni garsan uu. Ene talaar todorhoi medeelel ogno uu.
Зочин / 122.201.31.210 / -
2015 оны олимпиадын сэдвүүдийг тавьж өгнө үү.
Зочин / 103.9.90.194 / -
Hariu ni haana baina
Зочин / 103.9.90.194 / -
Mash ih bayrlalaa, saihan baina asedbiin hariug daraa gargaarai
Зочин / 202.179.31.60 / -
suragchdadtaniltsah vdeshleg hiij bolohuu
Зочин / 203.91.117.2 / - шударга өрсөлддөг олимпиад шүү
Зочин / 5.188.211.16 / -
Зочин / 5.188.211.21 / -
Зочин / 46.229.168.75 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 5.188.211.14 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.74 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.135 / -