Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

С.Дулам: Хүмүүн бичиг

Тэнгэр газар хоёрыг учруулж
Намираа хур орох мэт
Тэнүүн уйтан хоёрыг учирлаж
Морин хуур дарах мэт

Тэлмэн жороогийн удгал
Монгол бичгээрээ бичдэгсээн
Тимэм шүд нуруу шилбэтэй
Тэр чигээрээ хүн бичиг минь

Харанхуй шөнийн цахилгаан цахихад
Хаялга цацлага нь зуралзах шиг болдог
Хаврын уриар цас ханзрахад
Хархан бийрээр таталгах шиг болдог

Халуун хошуут малын данс шиг
Халзан цагаан сүрэг минь бэлчдэг
Хөлгөн судрын мэргэн гарчиг шиг
Хөндлөн хөх уулс нь бидэртдэг
Удам залгасан нутгынхаа хаанаас ч
Худам бичгийнхээ дүрсийг үгүйлдэг

Төр улсынхаа тамганд сийлээстэй
Түмэн газрын хэрэмнээс ч дуулиантай
Түвшин мэргэдийн өвөрт хуулиастай
Түүх бүтээлцэж явсан бичиг минь

Арвис эрдмийн ариун дээжийг
Арван ухааны номонд  ботилж
Есөн эрднээр хувилган гэрэлтсэн
Ер бишийн хувь тавилантай

Нумын хөвч шиг бичиг минь үгүй бол
Нууц товчоогоо юугаар бичих вэ?
Гэрэлт хөшөөгөө юугаар сийлэх вэ?
Гэсэр,жангараа юугаар хайлах вэ?

Мянган настай бичиг минь үгүй бо
Мяндсан баринтагт номнуудаа яах вэ?
Мяралзан өнгөрөх олон зуунаар
Марталгүй ирсний учир юу вэ?

Өлмий дээрээ зогссон хүн шиг
Өөдөө уруугаа тэшсэн бичиг минь
Ач үрстээ ад үзэгдэг
Адал заяаг амссан бичиг минь

Догшин өвгөдийн түүхийг хайлсандаа
Дорнын өв соёлыг хадгалсандаа
Долоон бурхны түүхийг хямгадсандаа
Дордож буурсан,Доройтож буруутсан

Галын дөлөнд хөдөс шиг хунирч
Гар сарвалзуулан шатаж байхдаа нь ч
Ганц хоёроороо үлдсэн тасархай нь
Гадаа хөдөө хийсч байхдаа нь ч

Өлгийтэй хойчдоо золгохсон гэхдээ
Өлөн дэрсний унгитай ороолдож
Өндөрхөн жалганд тогтохсон гэхдээ
Өргөст хамхуултай өнхөрч явсан

Түүхээ өмөөрөх зөн совингийн
Түйрэн болсон хэдэн хүн минь
Түймрийн өмнө нь ухаан нь хүчгүй
Түүдэг болсон хэдэн ном минь

Үсэг болгон эрдэнийн шинжтэй
Үе болгон эрдэмийн шимтэй
Соёл мандлын буурал тэргүүн
Соёмбын өвөг таныгаа яах вэ?

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 150.129.142.131 / -
tcaashaa baigaa ym uu
Зочин / 122.201.22.235 / -
eniig tataj avj boldog yum uu
Зочин / 202.179.11.66 / -
гоё юм аа
Зочин / 150.129.140.201 / - нууц
Бо гэж бол гэсэн үг юмуу
Зочин / 122.201.24.184 / - анужин
үнэн гоё шүлэг
Зочин / 59.153.112.170 / - jack im from american
nice
Зочин / 103.10.21.66 / -
үргэлжлэл бий юу
Зочин / 103.10.21.66 / - үргэлжлэл бий юу
Зочин / 150.129.141.89 / -
мсэ
Зочин / 202.9.41.156 / - ёстой гоё шүлэг
Зочин / 202.9.41.156 / - ёстой гоё шүлэг
Зочин / 202.70.46.214 / - nomoo
Mongol bichgeer bichsen bnuu
Зочин / 139.5.217.77 / - minii huvid shildeg shulguudinn neg
Зочин / 202.179.31.87 / - ямар сайхан шүлэг бэ байгагль орчин эх орноо магтс
Зочин / 203.91.117.8 / - их гоё шүлэг шүү
Зочин / 202.179.31.109 / - уншаад баймаар гоё шүлэг байна
Зочин / 202.179.31.67 / - уншах тусам гоё санагдаад бай юм с дулам агуу хүн
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 103.229.123.139 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 66.181.178.137 / - haku
2017.09.25 09:13
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 27.123.214.107 / -
Зочин / 139.5.218.223 / -
Зочин / 150.129.143.183 / -
Зочин / 150.129.143.183 / - wafwafawfa
dwafwa
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 5.188.211.24 / -
Зочин / 46.229.168.140 / -