Холбоо барих +976 70112078

Дамдинсүрэнгийн Урианхай

Идэр голдоо хавар хаварт ирэхүй

                                              (экспромт)

Он оны хатуутай тэврэлдэж л ургадаг

Ой шугуйн нь бургасууд ханаран дагаад,

Орхиод явж болдоггүй ,

                           “ Хэцүү” гол минь;

Хайлж дуусаагүй тунгалагхан мөс нь

Халуухан халуухан нулимс дуслуулан дагаад,

Орхиод явж болдоггүй,

                        Амраг гол минь;

Үүлэн цаанаас бурхадтай буух салхи нь

Үлдэж тэсэхгүй, үр минь мэт уйлан дагаад,

Орхиод явж болдоггүй,

                          Амин гол минь;

Билиг, шим дутаасан гэнэн үгэнд минь

Бэлгэ, шид гүйцээн даллах давалгаагаараа дагаад,

Орхиод явж болдоггүй,

                             Хувилгаан гол минь;

Амьсгал ариусгаж, хайр үржүүлэн урсдаг

Рашаан охь,- Идэр чам юутайдаан би

Одох, Ирэхийн гуниг, баяр тэмцэлддэг

Орчлонгийн сайхантай мөнх үлдэнээ!

                                                      

 Завхан, Идэр сум, Идэр голын хөвөө- Улаанбаатар, Алтан Тэвшийн хөндий.

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.131.230.94 / - Zochin
Ider gol gaihamshig
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.79 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.69 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.76 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.66 / -
Зочин / 46.229.168.135 / -