Холбоо барих +976 70112078

Мэдээ мэдээлэл

Хошой аварга төрлөө

Эх хэлээрээ зөв сайхан бичих, яруу төгөлдрөөр ярьж хэлж занших эрмэлзлэлийг идэвхжүүлэх, хамгийн гол нь алслагдсан бүс нутгийн сурагчдад харилцан суралцах,мөн өрсөлдөөнийг бий болгодог “Идэрийн эх хэлний сорилго” наадам уламжлал ёсоор Завхан аймгийн Идэр суманд 2017 оны 5 дугаар сарын 12-14-ний хооронд болж өнгөрлөө.

Өнөө жилийн Идэрийн эх хэлний их сорилгод Завхан, Хөвсгөл, Увс, Ховд, Говь-Алтай, Орхон, Дундговь, Булган аймаг, Улаанбаатар хотын нийт 43 сургуулиас 110 багш, давхардсан тоогоор 900 гаруй сурагчид эх хэлнийхээ мэдлэг, чадварыг сорин өрсөлдөв.

Монгол хэл, уран зохиолын багш нарын уралдааны тэргүүн байрт Увс аймгийн “Увс эрдэм” ахлах сургуулийн багш Мягмаржавын Өлзийдэлгэр шалгарч “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэг, гурван сая төгрөгийн эзнээр тодорч тус олимпиадын анхны хошой аварга багш боллоо. Тэрээр 2015 онд түрүүлэн эрдэнийн тэмдэгт багшаар шалгарч байсан билээ.

Удаах байранд Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн багш М.Мягмаржав шалгарч аав, охин хоёр нэг, хоёрдугаар байрыг эзэлсэн өвөрмөц амжилтын эзэд боллоо.

Гуравдугаар байрыг тус олимпиадын 2012 оны аварга багш, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Жаргалан сургуулийн багш О.Сүнжидмаа, дөрөвдүгээр байрыг 2016 оны аварга Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн багш Д.Ариунаа, тавдугаар байрыг 2014 оны аварга Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн багш Д.Отгонсүрэн нар тус тус эзэллээ.

Бага ангийн багшийн ангилалд Говь-Алтай аймгийн Алтай сумын БДС-ийн багш П.Сарангоо түрүүлж удаах байрт Завхан аймгийн Улиастай сумын А.Шаравжамц, гуравдугаар байрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн багш П.Ууганбаяр нар шалгарав.

Бүтэн багаар оролцсон 36 сургуулиас тэргүүн байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургууль шалгарч хоёр, гуравдугаар байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, мөн аймгийн Галт сумын сургууль тус тус оржээ.

Ардын боловсролын тэргүүний ажилтан, монгол хэл уран зохиолын ахмад багш Лутын Лхагважав анх 2004 оноос эхлэн уг олимпиадыг Идэр сумын сургуулийн хэмжээнд зохион байгуулж байсныг Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан өргөжүүлэн 2009 оноос эхлэн Завхан аймгийн нийт сургуулиудын дунд зохион байгуулснаар тус олимпиадыг зорин, мэдлэг чадвар, билиг ухаанаа уралдуулах багш, сурагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, хүрээгээ тэлсээр өдгөө 10 шахам аймгаас багш сурагчид зорин ирдэг оюуны их наадам болтлоо өргөжжээ.   

Сэтгэгдэл үлдээх

Зочин / 202.21.112.202 / - KKM
KKKM
Зочин / 46.229.168.78 / -
Зочин / 46.229.168.71 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.72 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.67 / -
Зочин / 46.229.168.73 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.65 / -
Зочин / 46.229.168.80 / -
Зочин / 27.123.212.135 / -
Үнэхээр сайхан шударга явагддаг оюуны наадам.Сэтгэл үргэлж тэмүүлдэг шүү.Энэ сайхан нутаг руу.
Зочин / 46.229.168.77 / -
Зочин / 46.229.168.68 / -
Зочин / 46.229.168.70 / -
Зочин / 46.229.168.143 / -