Холбоо барих +976 70112078

Эх хэлний олимпиад

Эх хэлний олимпиад

 

Идэрийн эх хэлний олимпиадын статистик тоо баримтууд

“Үлэмж Эгшиглэн” сан нь залуу үеийг эх хэл, монгол бичиг, соёлоо эрхэмлэн дээдэлж зөв, цэвэр бичиж, оновчтой ярьдаг Монгол хүн болж төлөвшихөд хувь нэмрээ оруулах, алслагдсан бүс нутгийн багш, сурагчдын харилцан суралцах нөхцөлийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.

Энэ ажлын хүрээнд Ардын боловсролын тэргүүний ажилтан ахмад багш Лу.Лхагважавын нэрэмжит “Багш дор мөргөмү” эх хэлний их сорилгыг Завхан аймгийн Идэр суманд 2009 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Доорх тоо баримтанд тус олимпиадад хамрагдаж байгаа байдлыг харууллаа.

Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулдаг Идэрийн эх хэлний олимпиадад оролцогчдын тоо 

Идэрийн эх хэлний олимпиадын 2009-2017 оны тоон үзүүлэлт

  Ангилал      Он

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

1

Сургуулийн тоо

9

17

21

26

37

35

41

40

44

2

Сурагчид

297

450

982

472

716

772

920

992

936

3

Анхан шатны багш

23

35

35

32

50

44

49

58

50

4

Монгол хэлний багш

27

46

33

36

57

62

64

69

60

 

 

 

  

Эх хэлний олимпиад 2009 оноос хойш хүрээгээ тэлж, оролцогч аймаг сумууд болон багш, сурагчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж, зөвхөн Завхан аймгийн сумууд төдийгүй Хөвсгөл, Говь-Алтай, Увс, Ховд, Архангай, Дундговь, Орхон аймгаас 1000 орчим багш сурагчид хүрэлцэн ирж эх хэлнийхээ мэдлэг, чадвараар өрсөлдөн харилцан туршлага солилцож, эх хэлбичгийн эрдэмтэд, зохиолч, яруу найрагчидтай уулзан тэдний уран бүтээлийн сонин сайхныг сонсдог эх хэлний баяр болон өргөжиж байна.

Энэ нь тус олимпиадыг шударга шүүлтээр явуулж байгааг, мөн эх хэлээ дээдлэн хүндэтгэн үзэх оюуны асар том хөрөнгө оруулалт болсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг харуулж байна.